Залаатын аманд гарсан түймрийг 21 минутад бүрэн унтраав
2015-05-19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21.02 цагт ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид болон тухайн газар явж байсан 17 иргэний хамт 21.23 цагт буюу 21 минутад түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

 

Хоёр орчим га газар хээрийн түймэр шатаж байсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, түймрийг мод руу алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллалаа. Одоогоор түймэр гарсан шалтгааныг дүүргийн Цагдаагийн III хэлтэс шалгаж , үзлэг хийж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар, дүүргийн хэмжээнд ой хээрийн түймэр гурван удаа гараад байгаа юм. Иймд хуурайшилтын үе буюу 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийслэлийн ногоон бүсэд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчих, аялахгүй байх, тамхи болон шүдэнзээ хаяхгүй байхыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ginnesiin amjiltand burtguulex xeregtei um baina
2015-05-19