Түр хорооныхон МҮОХ-д ханджээ
2015-05-19

Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хорооноос МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд хаяглан МЧБХ-ны удирдлагуудад хариуцлага тооцуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Уг хүсэлтэд "Олимпийн төрлийн спортын ууган холбоодын нэг Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны удирдлагуудын мэдлэг чадваргүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж тамирчид хохирч, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд сэвтэж байна" гэж бичсэн байна. 

 

Мөн "МУ-ын хууль, МҮОХ-ны дүрэм, МЧБХ-ны дүрэм зэргийг удаа дараа зөрчиж, сургалт, дасгалжуулалтыг хэвийн явуулж, шударгаар өрсөлдөх боломжийг алдагдуулан, тамирчид, дасгалжуулагчдыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлж, дарамтлах явдал хэрээс хэтэрч байгаа юм. Иймд МҮОХ-ны гишүүн байгууллага болох Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад хариуцлага тооцож, Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд зохих дүрэм журмынхаа дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна" гэжээ.

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Dagvadorj ,undesnii olimpiin horoonii eronhiilogch boloh geed ! Zagdsureng ogtsruulana geed temtseed baigaa uchir , Zagdsuren tuunees aigaad yu ch duugarch chadahgui biz !
2015-05-19