Буриадын сэтгүүлчид Төрийн ордонд зочиллоо
2015-05-19

Буриадын сэтгүүлчдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Мөн энэ үеэр  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудтай уулзаж,  санал солилцон, харилцан туршлагаасаа хуваалцсан юм. Буриадын сэтгүүлчид  Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны  талаар болон парламентын мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчилдаг, хэвлэл мэдээллийн хэдэн  сэтгүүлч Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг  тухай сонирхож дэлгэрэнгүй  мэдээлэл авав. Уулзалт ярилцлагын дараа Буриадын сэтгүүлчид парламентын сэтгүүлчдийн өрөө, Төрийн ордонтой танилцаж дурсгалын зураг авахууллаа.  

 

Уулзалтад “Московский Комсомолец” сонины сэтгүүлч Татьяна Никитина, “Завинфо.ru” сайтын сэтгүүлч Б.А.Анатольевич нарын 11 сэтгүүлч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон хэлтсийн ажилтнууд оролцлоо  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин