Эмэгтэй волейболчид өмнөд хөршийг зорилоо
2015-05-19

Олимпийн эрх авах спортын тэмцээнүүд ар араасаа үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл манай улсын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Олимпийн эрх олгох Ази тивийн АШТ тэмцээнд оролцохоор явсан байна.

 

Тэмцээн энэ сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотод болох бөгөөд тивийн АШТ олимпийн эрх олгох учраас өндөр үүрэг, өрсөлдөөн ихтэй болох нь ойлгомжтой. Манай улсын тамирчид өчигдөр урд хөршийг зорисон байна.

 

18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д Монголын эмэгтэй волейболын тамирчид тэмцээний С хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай сугалаа таараад байна.


Багийн ахлах дасгалжуулагчаар Г.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, багийн менежерээр Т.Алтансүх нар ажиллаж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:  Г.Цэцэгжаргал, А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтаж байгаа юм.

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongoliin busguichuud l sportod tuushtai delhiid danstai yavahiin. Bagiin sportod ch ter voleiboliin busguichuud erchuudese hamaagui iluu bsn odo yasiin medhgu. Amjilthusie
2015-05-19