Эрэгтэй волейболчдын ур чадвар нэмэгдсэн
2015-05-19

Өнөөдөр Монголын Волейболын холбооноос хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хуралд МВХ-ны дэд ерөнхийлөгч, Азийн зүүн бүсийн АШТ-ийг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхтүвшин, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Койчи Шуто, туслах дасгалжуулагч Б.Мөнхнаран, багийн ахлагч А.Мөнхбаяр нар оролцлоо.

 

Уг хэвлэлийн хурлаар энэ сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулсан эрэгтэй шигшээ багийнхны тоглолтын ур чадвар, арга барил өссөнийг онцоллоо. Энэ нь Япон улсаас урьж шигшээ баг дээр ажиллуулсан мэргэжилтэн Койчи Шутогийн бэлтгэлийн арга барилтай нягт холбоотой гэдгийг холбооныхон онцолж байв.

 

Мөн энэ үеэр олимпийн эрх олгох Ази тивийн АШТ-д оролцохоор өчигдөр БНХАУ-ын Тяньжин хотыг зорьсон эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг ч албан ёсоор танилцууллаа. Өмнө нь Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан 2013 онд Тайланд болсон Ази тивийн АШТ-д 14- дүгээр байрт шалгарч байжээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai eregtei bag zaluuchuud uneheer saijirch bgaa uzmeer sanagdaad baidag bolson tsaashdaa ulam saijrah baih doo Ulam ih amjilt husie
2015-05-20