Мадонна шүүмжлэлд өртөв
2015-05-19

Дуучин Мадонна өчигдөр 18.00 цагийн үед твиттер, фэйсбүүк, инстаграмдаа “Тэднийг хориглох хэрэггүй” гэх тайлбартай хоёр эрэгтэйн зургийг байршуулсан байна. Үнсэлцэх гэж буй хоёр залуугийн нэг нь еврей үндэстэн шиг хувцасласан бол нөгөө нь арабууд шиг толгойндоо алчуур зүүсэн байжээ. Энэхүү зургийг арабчууд дургүйцэн хүлээн авч, “шашны мөргөлдөөнийг өдөөн турхирч байна” хэмээн дуучныг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Интернэт хэрэглэгчид олон жилийн турш хоорондоо таарамжгүй байгаа хоёр үндэстэнг доромжилж байгаа нь хууль бус хэмээж, Мадоннаг “нэр хүндээ өсгөх, мартагдахгүй байхын тулд ямар нэгэн үндэстэнг доромжлох хэрэггүй” гэж зөвлөжээ.

 

Еврей болон арабчууд ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг. Өнгөрсөн онд дуучин Мадонна Лас Вегас хотноо болсон тоглолтынхоо үеэр Израйль, Палестиний далбаа барьсан хоёр залууг гаргаж ирээд “Одоо нэгдэцгээ. Одоо цаг нь боллоо” хэмээн хэлж, шүүмжлэлийн бай болсон билээ. Түүний дээрх үйлдлийг Израйлийн удирдлагууд буруутгаж, дахин улсынх нь нэр хүндэд халдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцоохоо сануулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин