Ким Чен Унтай уулзахад бэлэн
2015-05-20

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Азийн лидерүүдийн чуулга уулзалтад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцож байна. Тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзаж, хүний эрх, эрх чөлөөний талаар сэтгэгдлээ хуваалцахад бэлэн байна гэж хэлжээ.

 

Бан Ги Мүн “Хойд Солонгост хүний эрх ноцтой зөрчигдөж буйг олон хүн мэдээлж байна. Үнэхээр Пхеньяны нөхцөл доройтсон эсэхийг НҮБ-ын тэргүүний хувиар мэдэхийг хүсч байна. Тиймээс би Хойд Солонгосын удирдлагууд зөвшөөрвөл Пхеньян айлчлах сонирхолтой байгаа” гэсэн байна. Тэрбээр мөн олон улсын байгууллагууд цаг ямагт Хойд Солонгост анхаарлаа хандуулж, хүнс тэжээлийн хомсдолд орж буй хүүхдүүдэд тусламж үзүүлэх ёстой гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин