Иргэнээ хамгаалаагүй 11 цагдаад ял оноов
2015-05-20

Афганистаны Кабул хотноо өнгөрсөн гуравдугаар сарын эхээр бүлэг этгээд 28 настай Фархунда гэх бүсгүйг коран судар шатааж, гутаасан хэргээр зодож, чулуугаар цохин амь насанд нь хүрсэн билээ. Залуус бүсгүйн аминд хүрч байхад Кабул хотын цагдаагийн ажилчид оролцоогүйгээс гадна Фархундаг шүүмжилсэн мэдэгдэл хийж, олны дургүйцлийг хүргэсэн юм.

 

Бүсгүйн гэр бүл болон олон мянган эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын тулд жагсч, цагдаа нартай мөргөлдсөн билээ. Уг жагсаалтай холбогдуулж 200 гаруй эмэгтэйг баривчилжээ. Фархундаг коран судар шатаасан гэх нотолгоо олдоогүйгээс гадна иргэнээ хамгаалаагүй, гэмт этгээдүүдийг өөгшүүлсэн Кабул хотын 11 цагдаагийн ажилтанд шүүхээс нэг жилийн ял оноосон байна. Харин бүсгүйн аминд хүрсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноохоор болжээ.

 

Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани “Афганистан эмэгтэйчүүдийг эрхийг дээдэлсэн улс болох болно. Өнөөдрөөс эхлэн эмэгтэйчүүдээ хамгаалж, та нарыг хүндэтгэсэн шийдвэр гаргах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хх:
эх хүн эмэгтэй хүнээс төрчөөд яаж тэгж чаддаг байна
2015-05-20
gfg:
ZOv shuu..Odoo l emegteichuudee hamgaalah oorchlolt orohn dee..
2015-05-20