УИХ-ын гишүүдийг сургалтад хамруулъя
2015-05-20

Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийг Олон улсын Гаагын шүүхэд өгч буйгаа цогтой мэдэгдэж билээ. “УИХ-ын гишүүний хувьд ард иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг хараад зүгээр сууж чадахгүй. Оюутолгойн гэрээ шударга бус байгааг хэлж найман жил тэмцлээ.

Тэмцлийн үр дүнд улстөрчид, Засгийн газар, намууд нь нэг талдаа гарч Оюутолгойн гэрээг ашиггүй гэдэгт санал нэгдэж өөрчлөхөөр ажиллаж байна. Цаашид миний хийх тэмцэл бол Монголын эрх ашгийг хамгаална” гэхчлэн эхэлсэн түүний эх оронч мэдэгдэл удалгүй худлаа болж, С.Ганбаатарын нэр төр шороотой хутгалдсан юм. Учир нь Олон улсын Гаагын шүүх гэдэг нь уул шугамандаа зөвхөн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг буюу аймаглан устгах хэргийг шүүдэг бөгөөд энэ шүүхээс цэргийнхэн ял сонссон байдаг юм.

 

“Сант Марал” судалгааны төвийн сүүлийн судалгаагаар Монголын №1 улстөрчөөр тодорсон С.Ганбаатар саяхан “Рио Тинто” группын Ерөнхийлөгч Сэм Уолшид мэдэгдэл хүргүүлж, 48 цагийн дотор хариу өгөхгүй бол UNICITRAL-ийн арбитрын шүүхэд хандах болно гэж мэдэгдэв. Энэ удаа тэрээр НҮБ-ын дэргэдэх Олон улсын худалдаа арилжааны UNICITRAL арбитрын шүүхийг сонгосон нь нэг талаар зөв юм. Гэвч аливаа шүүх гэрээ байгуулсан талуудын аль нэгний өргөдлөөр асуудлын авч хэлэлцдэг гэдгийг С.Ганбаатар бас л мэдэх болоогүй аж. Ийнхүү Монголын №1 улстөрч мэдэгдэл хийхдээ өөрийгөө хууль эрхзүйн наад захын мэдлэггүй гэдгээ дахин харуулаад зогсохгүй Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд баастаад хаялаа гэдгийг монголын урдаа барьдаг хуульч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шулуухан хэлсэн.

 

Монголын тэргүүн зэргийн улстөрчийн хууль эрхзүйн мэдлэг ийм байгаа юм чинь бусадтай нь юугаа ярих  билээ. Тэгэхээр ирэх сонгуулийн дараа УИХ-д сонгогдсон гишүүдэд нэг сар номын дуу сонсговол хожим хойно өөрийнхөө болоод улс орныхоо нэр нүүрийг барахгүй юм даа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
Зочин:
Ганбаа чи гадаадад очиж сураад ир,нэг хэсэгтээ бид хөгжөөд байж байя,хурдан яв
2015-05-22
иргэн:
зөвхөн гаднынхан монголыг шүүхэд өгдөг манайхан яагаад өгч болдоггүй юм.Ганбаатар энэ үйлдлээрээ цочроо өгч байгаа нь их зөв байна.
2015-05-20
Mgl:
GETLER YAAG GAMBAATAR SHIG NUUREE URCHIILGEN HOILOOGOO TSAHIRTUULAN EH OROCHOOROO 1- d BICHEGDEJ GARCH IRESIIM DA.
2015-05-20
ахмад:
Энэ Ганбаатар гэдэг нөхөр чинь хэнээс ч зөвлөлгөө авах шаардлагагүй их мэдэгч юм биш үү.Ер нь манай их хурлын гишүүд сонин болгонд ярилцлага өгдөг,телвиз болгоноор гардаг олон төрлийн универсал мэрэгжилтэй ёстой мундаг улсууд биздээ.Монголчууд ийм их мэддэг хүмүүсээ олж сонгодог бас л мундаг яа яа
2015-05-20
irgen:
Хиншүү Ганбаа миний хөгшин одоо болио
2015-05-20