15 настай хөвгүүд усанд осолджээ
2015-05-20

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар энэ сарын 17-нд 15 настай, эрэгтэй А, 15 настай, эрэгтэй Х нар амиа алджээ. 

 

Тодруулбал, тэднийг “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг нутгийн иргэдээс аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

 

Тэднийг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 40 иргэн, 3 автомашин, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Б.Дэжид 

 

Shuud.mn
Сонин хачин