Баянхонгор аймагт газар хөдөлжээ
2015-05-20

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг багийн нутагт өчигдөр газар хөдөлжээ.

 

Тодруулбал, сумын төвөөс баруун зүгт 35 км-т “Дунд-Аргалантын нуруу” гэдэг газар /У-99o03’00”, Ө-45o67’00”/ энэ сарын 19-ний өдрийн 07:04 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

 

Энэ талаар Одон орон, геофизик судалгааны төвөөс тодруулахад "Тиймээ газар хөдлөлт бүртгэгдсэн. Бид тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс асуудлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн" гэв.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин