Бааварт холбогдох шүүх хурал болж байна
2015-05-20

Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр нарт холбогдох шүүх хурал яг одоо Дүүргийн эрүүгийн хэргийн 1-р шүүхэд  болж байна. 

 

Түүнийг төрийн албан хаагчид эсэргүүцэл үзүүлсэн хэргээр шүүж буй юм.

 

Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл   Эрүүгийн хуулийн  230.1-д заасны дагуу  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.  

 

Түүнтэй хамт Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан хэргээр  шүүх юм.

 

 Д.Манлайжаргал, М.Бадрал нарын гэм буруутай нь тогтоогдвол  Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин