“Зуны зугаатай аялал” хөтөлбөр эхэллээ
2015-05-20

ХААН Банк Эх үрсийн баярыг угтаад бяцхан харилцагч нартаа зориулан зуны амралтаа зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх “Зуны зугаатай аялал” хөтөлбөрийг зарлаж байна.

 

“Зуны зугаатай аялал” хөтөлбөр нь 2015 оны 5 сарын 18-аас 6 сарын 30-ны хооронд үргэлжлэх бөгөөд “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламж шинээр нээлгэсэн, хуримтлалд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй.

 

Мөн Хонг Конгийн Disney Land, Ocean park-т аялах 5 харилцагч, “Найрамдал” зусланд амрах азтай 5 харилцагчийг тодруулна.

 

Харилцагч та хүүхдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө хуримтлуулж буй “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжиндаа нэмсэн 20,000 төгрөг тутамд 1 тохирлын эрхтэй болж хүүхэд бүрийн мөрөөдлийн хотхон болсон Хонг Конгийн Disney Land, Ocean park-т асран хамгаалагчийн хамт аялах болон “Найрамдал” зусланд амрах азтай харилцагчийн нэг болоорой.

 

Азтан тодруулах шууд нэвтрүүлэг 2015 оны 7 сарын 4-нд МҮОНТ-ээр шууд хүрнэ.  

 

“Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламж-Хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй таны ухаалаг сонголт, ухаалаг хөрөнгө оруулалт

 

Shuud.mn
Сонин хачин