Б.Батцэцэгийн эхний мэс заслыг үнэгүй хийж өгөхөөр болжээ
2015-05-20

Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгт туслах аян өрнөсөөр байна. Спортод элэгтэй, сайн сэтгэлт хүмүүс боломж, бололцоогоороо хандив өргөж, түүнийг эрүүл болоод дэвжээндээ эргэж ирэхийг ерөөж байгаа билээ.

 

Тэгвэл Улаанбаатар Сонгдо эмнэлэг Б.Батцэцэгийн эхний ээлжийн мэс ажилбар буюу хадаас авахуулах мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ. Мэс заслын дараа MRI хийлгэж гэмтэлтэй өвдөгний одоогийн байдал, ямар эмчилгээ, мэс засал хийгдэх нь шийдэгдэх юм байна.

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн зүгээс  залуу тамирчдаа дэмжих зорилгоор энэхүү ажилбарыг хийж өгөхөөр болсон аж.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин