Стилист Б.Халиуны уран гар
2015-05-20

"Cosmopolitan" сэтгүүлийн fashion редактор гэдгээрээ олны танил болсон  дизайнер, стилист Б.Халиун үнэхээр уран гартай бүсгүй юм.

 

Тэрбээр өглөө бүр HD Монгол телевизийн "Өнөө өглөө" хөтөлбөрөөр үзэгч бүсгүйчүүддээ зөвлөгөө өгч, хэрхэн өөрийн гараар хувцас загвар, гоёл чимэглэл хийж болох талаар хичээл заадаг юм. 

 

Тэгвэл Б.Халиун өнөөдөр тус нэвтрүүлгээрээ дэлхийн алдартай брэнд "Dior"-ын хүзүүний сувдан зүүлийг урладаг талаар бүсгүйчүүдэд зааж өгсөн юм. Харин дөнгөж сая өглөө зааж эхэлсэн гоёмсог хүзүүний зүүлтээ урлаж, дуусчээ.

 

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Өнөө өглөө хийж эхэлсэн хүзүүний зүүлт маань бэлэн болчихлоо. Бараг л "Dior" байгаа биздээ. Санаа аваад хийгээд үзээрэй, бүсгүйчүүдээ" гэжээ.

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин