Донецкт Минскийн гэрээ хэрэгжихгүй байна
2015-05-20

Украины зүүн хязгаарын Донецк мужийг Бүгд Найрамдах улс болгон зарласан салан тусгаарлагчдын тэргүүн Александр Захарченкогийн санаачлагаар тус улсын удирдлагууд хуралдаж, “Минск 2” гэрээний хэрэгжилтийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн тухай “www.tass.ru” мэдээллээ.

 

“Бүгд Найрамдах Донецк улс”-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “24 цагийн дотор Донецкт 33 удаа буун дуу гарсан. Бид галт зэвсэг зөвшөөрөлгүй ашигласан этгээдүүдийг эрэн сурвалжилж, шархтаж, гэмтсэн хүмүүсийг хайж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Беларусын нийслэл Минкс хотноо “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2”-ийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихгүй байна. Армийнхан зөрчилдөөний бүсээс ухраагүй байна. Мөн зарим тохиолдолд харилцан буудалцаан болж байгаа” гэж мэдэгджээ.

 

Захарченко хэвлэлийнхэнд “Минскийн гэрээ хэрэгжихгүй байна. Бид зөрчилтэй тохиолдлуудыг бүртгэж байгаа. Эдгээр мэдээллийг олон улсын байгууллагад илгээх болно. “Нормандын дөрвөл”-ийг дахин уулзахыг уриалж, дараагийн уулзалтад биечлэн оролцох болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсыг задалсан урвагч нар! Тоглоомын улс.
2015-05-21
хэхэ:
оросын тусгай ажилтан
2015-05-20