“Бөхчүүд улсын хилд”
2015-05-20

Хил хамгаалах байгуулагын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг энэ сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудад зохион байгуулж байна.

 

Энэхүү арга хэмжээнд “Хилчин” спорт хорооны дарга,МУ-ын заан, дэд хурандаа М.Мягмарсүрэн, МУ-ын аварга, дэд хурандаа С.Мөнхбат, МУ-ын гарьд, ахмад Ж.Бат-Эрдэнэ, дэд хурандаа Д.Баасандорж, М.Өсөхбаяр, ахмад Т.Санчир, Б.Соронзонболд, МУ-ын харцага, ахмад Ц.Содномдорж, МУ-ын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, ахмад П.Ганхүү, ахлах дэслэгч С.Багахүү нарын 11 бөх оролцож байгаа юм.

 

Үйл ажиллагаа Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангиас гараагаа эхэлж улсын цолтой бөхчүүд тус ангийн удирдлагууд болон цэрэг дайчидтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн спорт хороонд орон нутгийн ард иргэдэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой хүчит 64 бөхийн барилдаан болсон байна.

 

Барилдааны шөвгийн дөрөвт МУ-ын заан Б.Соронзонболд, Т.Санчир, харцага Э.Оюунболд, П.Ганхүү нар тунаж үлдэн үзүүр түрүүнд улсын харцага Э.Оюунболд харцага П.Ганхүүг өвдөг шороодуулснаар Хэнтий аймагт зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд түрүүлжээ. Улсын цолтой бөхчүүд өмнө нь ийнхүү нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хилийн анги, отрядуудад ажиллаж байгаагүй  аж. “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээ үргэлжилж байна.

 

П.Наран

           

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bichih gej alaad ugchee, naran guai
2015-05-20
1234:
baakhan guzeenuud bn
2015-05-20
1234:
baakhan guzeenuud bn
2015-05-20