Монголын уран бүтээлчид “Одон” телевизтэй хамтран ажиллав
2015-05-20

БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевизийн монгол хэл дээрх сувгаас эрхлэн бүтээсэн телевизийн 5 ангит “Наран зүг” уран сайхны кинонд манай улсын “Мэдрэмж Фильм” студи хамтран ажиллажээ. Киноны нээлтийн хурал энэ сарын 17-нд Хөх хотод болсон байна.  ӨМӨЗО-ны “Одон” телевизийн монгол хэл дээрх суваг 1980-аад оны дунд үеэс хойш теле жүжиг, кино бүтээгээгүй юм байна.

 

20 гаруй жилийн турш тасарсан теле кино, жүжгийн уран бүтээлээ эргэн сэргээхэд манай улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар өнгөрсөн оны 8 сараас ярилцаж эхэлжээ. Монголын талын уран бүтээлчдийг хариуцаж ажилласан “Мэдрэмж Фильм” студи дээрх төсөлд ерөнхий зураглаач, эвлүүлгийн найруулагч, нүүр хувиргагч, гол, туслах дүрийн жүжигчид гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

 

Таван ангит теле киноны зураг авалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлж, эвлүүлгийн ажил сарын өмнө дуусчээ. “Наран зүг” теле кино энэ сарын 18-22-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны “Одон” телевизийн Монгол нэгдүгээр сувгаар цацагдаж байна. Киноны гол дүрд МУСТА, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, ӨМӨЗО-ны залуу жүжигчин Дэлхий нар тогложээ.

 

 








 


  

 

 

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mash zuv zuil baina. 1915 onii gereegeer tusgaarlagsan ahan duustee hel soyoloo hadgalahad ni tuslah heregtei.
2015-05-21