Монгол тулгатны эрхмүүд төгөлтэй болжээ
2015-05-21

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн нэрэмжит төгөл байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Гандан тэгчинлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор профессор, хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав, Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, “Зууны манлай” циркийн жүжигчин Б.Норовсамбуу, “Зууны манлай” дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол Улсын ардын багш, доктор, профессор С.Галсан, Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз нар оролцож, анхны моддыг тавьжээ. “Монгол тулгатны зуун эрхэм”-д оролцсон зочид ийн төгөл байгуулж, дараагийн зочид үргэлжлүүлэн мод тарих юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongol tulgatnii 100 erhem goy nebtrvvleg shvv anujin egch lhagsvren ah mundag hotlogch shvv vzeh durtai
2015-05-24