10 мянган хуурамч архи хураажээ
2015-05-21

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд 10.000 орчим архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна. 

 

Гэтэл татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр орон нутаг руу ачуулсан байж болзошгүй байгаа аж. Иймд иргэдийг хуурамч архитай холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд өгч хамтран ажиллаж, чанарын баталгаагүй архинд хордох, хямд үнэтэй, стандартын шаардлага хангахгүй архи үйлдвэрлэж байгаа этгээдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
БЗД 22 ХОРООНЫ ИРГЭН:
ЭНЭ АРХИЙГ ЗАХЫН БОЛГОН ЛАНГУУН ДОРОО НУУЖ ЗАРДАГ ХАГИЙН ГҮЙЛГЭЭ САЙТАЙ ХЯМД АРХИ ХОГ ТҮҮДЭГ ГАРУУД ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ЭНЭ АРХИНААС Л АВЧ УУДАГ ЮМ БИЛЭЭ
2015-05-22
зочин:
гайхах юу байнаа хаа сайгүй л байна ш дээ
2015-05-22