Францчууд хэт даврагчдыг устгажээ
2015-05-21

Францын тусгай албаныхан Мали хотноо гэнэтийн дайралт явуулж “Аль Кайди”, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч болон дөрвөн дайчинг устгасан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснийг “CNN” агентлаг уламжлав.

 

Амиа алдсан хэт даврагчдын дунд өнгөрсөн оны есдүгээр сард Мали улсад сурвалжлага бэлдэж явсан Францын хоёр сэтгүүлчийг барьцаалж, улмаар аминд нь хүрсэн “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Амада аль Хамаги байгаа гэв.

 

Сэтгүүлчид амиа алдсны дараа Францын Засгийн газар Мали улс руу тусгай цэргээ илгээж, хэт даврагчидтай тэмцэж эхэлсэн билээ. Амада аль Хамагийг 2010 онд тус улсад тусламжаар ирсэн Францын дөрвөн иргэний аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаа ч нотолгоо олдоогүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
munkhnae eej
2018-11-25