Украины асуудал олон улсын нойрыг хүргэж байна
2015-05-21

Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзсан тухай “www.kp.ru” мэдээллээ.  Тэрбээр “Украины өнөөгийн асуудал олон улсын нойрыг хүргэж байна. Бидний асуудал олон улсын анхаарлын төвөөс хэдийнэ гарчээ. Өмнөх шигээ биднийг тоохоо больсон. Үнэн хэрэгтэй Украинд юу болж байгаа нь одоо хэнд  ч хамаагүй.  Украин дахин анхаарлын төвд орохгүй. Миний бодлоор бид ганц, хоёрхон гүрэнтэй дотно нөхөрлөх нь зүйтэй. Харин дэлхийн бүх улстай холбоо тогтоож, хямралдаа оролцуулах нь утгагүй хэрэг” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч төгсгөлд нь “Украины нэр хүнд газарт унасан. Бид дахин хөл дээрээ босоход олон саад бэрхшээлтэй нүүр тулах байх” гэсэн байна. Ющенкогоос Украины өнөөгийн эдийн засгийн тухай асуухад тэрбээр “Украины нэр хүнд хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Бид өнгөрсөн жил 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт алдсан” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
xoxi nee xoxi ni
2015-05-21