Хурд хамтлаг төсөл хэрэгжүүлж эхэллээ
2015-05-21

Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ? Магадгүй Улаанбаатар хотод урлагийн хөгжил тодорхой хэмжээгээр харагдаж байвч хөдөө орон нутагт дутагдалтай байгаа юм.

Иймд "Хурд" хамтлаг уран бүтээлээ хийхийн хажуугаар "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд "Хурд" хамтлагийнхан тун удахгүй Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театртай хамтран Улаанбаатар паласт тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hurd hamtlag goy hamtlag shvv bvh nasnii hvmvvsiin durtai mongoliin shildeg hamtlag yah argagvi mon hurdiin tsogoo ah sain duuchin otgonbayar ah sain gitarchin shvv amjilt hvsie bas haranga hamtlag bas sain hamtlag
2015-05-24