Монгол Улс хожно
2015-05-21

Гэрэл зургийг MPA.mn Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ дахь  ажлын айлчлалаа өндөрлөөд 18.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэрбээр эх орондоо дөнгөж буусны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

 

 

 

“Оюутолгой”-н далд уурхайн ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

 

-Та бүхний энэ өдрийн амрыг айлтгаж байна. АНЭУ-д хийсэн айлчлалаараа аяны дөрөө дөнгөж сая мулталлаа. Энэ айлчлалаараа аяны богц  дүүрэн ирлээ.

 

Дубай хотноо бид бүхэн Оюутолгойн удаан хүлээсэн Далд уурхайг үргэлжүүлж ажиллуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубай зэрэгт хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн явуулсны үр дүнд бид Дубайд хамгийн сүүлийн хэлэлцээрээ хийж гарын үсэг зурлаа. Дэлхийн санхүү эдийн засгийн томоохон төвүүдийн нэг Дубайд гарын үсэг зурсан нь их ач холбогдолтой боллоо.

 

Дубайд энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчлагдаж, эерэг мэдээлэл өгөхөд маш их дөхөм боллоо. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад баяр хүргэсэн үйл явдлууд үргэлжилж  байна.

 

Эхний ээлжинд “Оюутолгой”-той холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Манай зарим вэб хуудсанд  гэрээнд гарын үсэг зурлаа гэсэн мэдээлэл явж байна.  Бид ямар нэг гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэлжлүүлж ажиллуулах төлөвлөгөөнд  гарын үсэг зурсан. Хоёрдугаарт Ерөнхий сайдын хувьд ямар нэг гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөд холбогдох байгууллагын дарга нар гарын үсэг зурсан байгаа.

 

Өнөөдрөөс эхлээд Оюутолгой, Засгийн газар ч, улс төрийн асуудал биш, эдийн засаг, компани хоорондын асуудал болно. Тиймээс улс эх орноо боддог юм бол улстөрчид энэ асуудалтай хутгалдах шаардлага байхгүй болсон гэдгийг хэлэхийг хүсч байна. Одоо Оюутолгойг орхих хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэртэй адил “Оюутолгой” гэдэг бүтээн байгуулалт үргэлжлэн ажиллах бодит шаардлагатай болсон. Далд уурхайн бүтээн байгуулалтай холбоотой хэд хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй.  Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлаа ярилцахдаа 2009 оны гэрээг үндэслэж явсан.

 

2009 оны ТЭЗҮ-гээр  2 тэрбумын хэтрэлтийн асуудал яригддаг. Гэхдээ 1.2 тэрбумын хэтрэлт дээр удирдлагын зардлыг төлбөрийг төлнө. Бусад дээр төлөхгүй гэж тохиролцсон. Манай талд ашигтай болсон бас нэг зүйл. Удирдлагын менежментийн зардлыг 6 хувиар тогтоосон байсан. Далд уурхайн бүтээн байгууллалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд үүнийг 3 хувь болголоо.

 

Бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Хоёр талаас 2, 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад монголын талын хүн ахлаад цаашид Оюутолгой дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар хяналтаа тавих боломжтой болсон. Та бүхэн 53:47 гэдэг тоог байнга сонсож байсан байх. Монголын тал 53, Рио тинтой 43 хувийг авна гээд. Гэтэл энэ зарчим ямар нэгэн баримт, бичиг дээр тусгагдаагүй байсан. Тэгвэл бид  Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан.

 

Энэ төсөл дээр гадны томоохон зөвлөх компанийг авч ажиллуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Тиймээс томоохон хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч  ажиллуулсан. Үүний үндсэн дээр хоёр талын бүх тоо, тооцоо нэг болсон. Ингэсний дүнд Монголын талын авах байсан 53 хувь 54.9 болж тохиролцоо хийсэн. 2009 оны гэрээгээр үүнээс илүү манай талд ашигтай байх боломж байхгүй байсан.

 

Мөн татварын асуудал үүссэн байсан. Бид 30 сая долларын татвараа аваад, цаашид ямар нэгэн маргаангүй явахаар тохирсон байгаа. Гэрээний дагуу, Монгол Улсын хуулиудын хүрээнд нэг мөр асуудлыг шийдсэн. Дахин ийм маргаан гарахгүй.

 

Далд уурхайг үргэлжүүлж ажиллуулах төлөвлөгөөнд нууц юм байхгүй. Бид монгол орчуулгыг маргааш Засгийн газрын вэб хуудсанд албан ёсоор тавина. “Оюутолгой”-н  далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зурагдсаны дараагаар Монгол Улсын Засгийн бондын хувь хэмжээ, хүү, өөрийнх нь үнэлгээ, бусад банкнуудын бондын хүү Монголд эергээр огцом өссөн. Үүнийг л бид  хүсч байсан. Бид ийм үр дүнгийн төлөө явсан. Одоо “Оюутолгой” хөдөллөө. Далд уурхайг ажиллуулсан бүх ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч байна. Одоо ямар нэг хувь улстөрчдийн оноо цуглуулдаг ажлаа зогсооё. Одоо “Тавантолгой”-н асуудлыг шийдэхийн төлөө ажиллана гэлээ.

 

8 тэрбум ам.долларыг шийдэж чадлаа

 

Дараагаар нь Ерөнхий сайд АНЭУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр:

 

-АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж  хоёр улсын харилцааны талаар ярилцсан. Давхар татвар, гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаалах, мөн хоёр орны хооронд хийгдэх шууд нислэг үйлдэх гэрээг амжилттай хийж чадвал том хэмжээний хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байна гэдгээ нөгөө тал илэрхийлсэн.

 

Асуудалд нөгөө тал маш шуурхай хандаж байна. Уулзалтын маргааш нь АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдынхаа асуудлыг дамжуулж өгөөрэй гэж хүссэн байгаа. Хоёр улсын хоорондоо Элчин сайдын яамыг байгуулж, шинэ Элчин сайдаа солилцох асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Шадар сайд бөгөөд дотоод хэргийн сайдтай цагдаагийн бие бүрэлдэхүүнийг сургах асуудлыг хоорондоо ярьж, тохиролцлоо. “Абу-даби”-гийн сан, Дубай хотын бизнес эрхлэгчидтэй уулзсан. Энэ хоёр худалдааны танхим Монгол Улс руу бизнесийнхээ төлөөллийг явуулна гэдгээ тохирсон.

 

Өнгөрсөн ням гаригт БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж, том төсөл санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Бид энэ өдрүүдэд “Оюутолгой”-н 6 тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ. Айлчлалынхаа үеэр Дубай хотноо  СIB санхүүгийн групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ гэрээгээр Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр шийдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

 

Ингээд таван өдрийн дотор Монгол Улс руу Энэтхэгийн нэг тэрбум  ам.доллар зээлээр, “Оюутолгой”-н  6 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалтаар, АНЭУ-ын нэг тэрбум ам.доллар сангаар дамжуулж, нийтдээ 8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэж чадлаа. Манай улсын 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Бид нэгдэж, бие биенээ дэмжээд ажиллаж чадвал маш олон боломж байгаа гэдгийг харуулж байна. Одоо хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд бид бүхэн шинэ хөрөнгө оруулалт олох идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдгийг хэлэхийг хүсч байна гэлээ.

 

Маргаанд эдийн засаг сайжирсан эерэг үзүүлэлт хариулт өгнө

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна.

 

-Оюутолгой”-н далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад хөрөнгө оруулагч тал ямар асуудлууд дээр манай талд ашигтайгаар буулт хийсэн бэ?

 

-Хөрөнгө оруулалтын бүх асуудлуудаа хэлэлцсэн. Одоо дараагийнхаа санхүүжилтийг явуулна. 14 банкнаас хөрөнгө оруулалт босгох ёстой. Энэ бүх ажил цаг хугацааны дагуу үргэлжилнэ. Одоо Засгийн хийх ажил дууссан, Монголын талаас “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” компани, Туркизхилл”, “Рио тинто” компани нийлж энэ асуудлынхаа ард нь гарахын төлөө өдөр шөнөгүй цаг нартай уралдан ажиллах шаардлага ирж байгаа.

 

- “Оюутолгой”-н асуудлыг яагаад гадаадад шийдвэрлэсэн бэ?

-Ямар нэг байдлаар нуугдаж, хулгайгаар хийсэн асуудал байхгүй. Өмнөговь аймаг, Улаанбаатар хот, Лондон, Сингапур, тэгээд Дубайд шат дараалан сүүлийн бүхэл бүтэн 3 сарын турш маш идэвхтэй хэлэлцээрүүд явагдлаа. Бид Дубайд асуудлаа дуусгаж чадах уу, үгүй юу гэдэг ч эргэлзээтэй байсан. Гэхдээ Дубайд хийсэн хамгийн сүүлийн шатны хэлэлцээрээр бүх асуудлаа тохирч чадсан учраас Ерөнхий сайдын хувьд гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Ингээд холбогдох байгууллага, “Эрдэнэс Монгол” компанийн захирлууд гарын үсгээ зурж шийдэгдсэн байгаа.

 

-Хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүлэх вэ?

 

-4.2 тэрбум нь 14 банкаар дамжиж босох ёстой.

 

-Оюутолгой”-н борлуулалтын мөнгө Монголоор дамжихгүй байгаа гэсэн шүүмжлэл бий. Хэлэлцээрийн үед энэ асуудал яригдсан уу?

 

-Хэлэлцээрийн үед энэ асуудлыг байнга хөндөж байсан. Нөгөө талаас “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудал нээлттэй байгаа” гэдгийг хэлсэн. Манай талын хувьд төсвийнхөө хүрээнд тусгаж, дансыг нь хааж байсан учир бидний хооронд итгэлцэл алга болсон байна. Хүндрэлтэй асуудал гарсан байж. Одоо нэг завин дээр сууснаа ойлгох ёстой. Ингээд жирийн үйл явцын дунд бие биедээ итгэлцэл, ойлголцол нэмэгдэж байгаа үед Монгол Улсын санхүү, эдийн засгийн судас, шөрмөсөөр нь “Оюутолгой”-н цус гүйх нь цаг хугацааны асуудал юм. Нэг завин дээр суусан болохоор нэг зорилгын төлөө хамтарч явах шаардлагатай гэдэг ойлголцлоо бий болгох нь чухал.

 

-Хөрөнгө оруулалтын зардал яагаад нэмэгдсэн бэ?

 

-Ямар ч төсөл хөрөнгө оруулалт нь өөрчлөгдөж байдаг. Далд уурхайд “Оюутолгой”-н нийт баялгийн 80 хувь байдаг. Тийм учраас далд уурхайгаа эхлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулалтын асуудал үүснэ. Явцын дунд ч гэсэн хөрөнгө оруулалтын асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тухай бүрт нь бид ТЭЗҮ-ээ баталж хянах шаардлагатай.

 

-Сангийн сайд “Оюутолгой”-н далд уурхайн төсөлд гарын үсэг зурах ёстой. Гэтэл зураагүй учир хүчингүй гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийсэн. Энэ талаар?

 

-Одоо бүгдээрээ нэг зүйлийг ойлголцъё. УИХ-ын гишүүд, улстөрчдөд хамаатай асуудал биш. Энэ бол цэвэр эдийн засаг, бизнесийн харьцаа, компани хоорондын асуудал. Бид том том хөтөлбөр, төслөө бүгдийг нь улстөржүүлж явбал хэзээ ч бид “тамын тогоо”-ноосоо гарахгүй. С.Ганбаатар гишүүн ямар нэг асуудал ярихгүй, процесс ярьж байна. Сангийн сайдын гарын үсэг шаардлагагүй. Монгол Улсын эдийн засгийг сайжруулахыг хүссэн. Үр дүн нь ч гарч байна. Бидний маргаанд Монгол Улсын эдийн засаг сайжирсан эерэг үзүүлэлт хариулт өгнө. Монгол Улс эндээс хожино. Засгийн газар асуудлуудаа шийдэж байгаа нь зарим хүмүүст онцгүй харагдаж байж магадгүй. Бид улс орныхоо төлөө шийдвэрүүдээ гаргаад явна.

 

-Өнөөдрийн байдлаар “Оюутолгой”-гоос хичнээн ам.долларын хөрөнгө оруулалт орсон бэ?

 

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 7 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод явж байна. Энэ нь үргэлжлээд нэмэгдэх юм. Нийтдээ Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад 6 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Нийт үргэлжлэх хугацаа нь 7 жил. Энэ жил ажил нь явагдаж, эхний хөрөнгө оруулалт орж ирнэ. “Оюутолгой” хөдөлнө гэдэг зөвхөн нэг төслийн асуудал биш. “Оюутолгой” хөдөлнө гэдэг Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө гэсэн үг. Бид нэг төслийн үндсэн ашгийн талаар л хэлэлцэж, маргалдаж байна. Цаана нь байдаг ашиг, үр өгөөжийн талаар ярьдаггүй. Бид  2011 онд хүртэж байсан тэр эдийн засгийн үр өгөөж, идэвхтэй амьдрал далд уурхайг хөдөлгөснөөр эргэж сэргэнэ. Үүний төлөө ажиллах болно.

 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hojih hojihguig tsag hugtsaa haruulna. Ard tumniig mini urund bariulj .utund bitgii iduuleerei dee.
2015-05-23
Зочин:
чам шиг гутранг хүнийг хүүхнүүд тох уу.
2015-05-22
Зочин:
чи ч мундаг юм аа далдыг хараа л сууж байдаг, завтай ббагий юм даа.
2015-05-22
mongol:
Geree bish geed bhad. Tenegee oilgochihood bich dee
2015-05-22
mongol:
Saikhanbileg ch arai uur yumaa. Mundag bna. Ene ercheeree ajillaarai.
2015-05-22
иргэн:
Энэ нь тийм сайн гэрээ болсон гэдэгт итгэхгүй байна. Маш сайн гэрээ байсан бол эх оронд ард түмний нүдэн дээр хийх байсан. Далд санаа Но-той учир далд газар очиж хийсэн гэж үзэж байна. Хэдэн сар магадгүй хэдэн жилийн дараа тар нь танигдана. Харж байгаарай.
2015-05-22
Зочин:
чам шиг гутранг хүнийг хүүхнүүд тох уу.
mongol:
Geree bish geed bhad. Tenegee oilgochihood bich dee
САЙДАД ДОЛИГОНОГЧ НӨХДӨД ХЭЛЭХ ҮГ:
ЕРӨНХИЙ САЙДЫГ МАГТААД БАЙГАА ЭРГҮҮ МАЛУУДАА !!! 6 ТЭР БУМ ДОЛЛАРЫГ ЧИНЬ ГАДНЫХАН ӨӨРСДӨӨСӨӨ ГАРГАЖ БАЯЛАГ ОЛБОРЛОЛТОНД АШИГЛАХГҮЙ ЭЭ. ХОЖИМ МАНАЙ УЛСААР ТӨЛҮҮЛЭХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР ГАДНААС ЗЭЭЛЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ХЭДИЙГЭЭР ЗАЛХАМААР Ч ГЭСЭН ГАНБААТАРЫН ХЭЛЭЭД БАЙГАА ҮНЭН ЯГААД ГЭВЭЛ ОЮУН ТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ҮНЭНДЭЭ ТИЙМ ИХ МӨНГӨ ШААРДАГДАХГҮЙ 3 ТЭР БУМ ДОЛЛАР БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ БУСАДЫГ НЬ ДАЛИМДУУЛЖ МАНАЙ УЛСЫН НЭРИЙГ БАРЬЖ ИДЭЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ААН ТИЙМ НЭМЖ ХЭЛЭХЭД САЙДЫН 20 000 ХУВЬСАГЧ БОДОЖ ЧАДДАГ ГЭЭД БАЙГАА БАРУУН НАЙЗ НЬ ҮНЭНДЭЭ 2,3 ХАН ХУВЬСАГЧТАЙ БОДЛОГО Ч БОДОЖ ЧАДДАГҮЙ ЮМ БИЛЭЭ. ХАРИН 2,3 ТЭР БУМЫГ ЗАЛИЛЛАЖ ИДСЭНЭЭ МАРТЧИХДАГ ЮМ БИЛЭЭ.
2015-05-22
Зочин:
чи ч мундаг юм аа далдыг хараа л сууж байдаг, завтай ббагий юм даа.
Зочин:
Ерөнхий сайдад баяр хүргэе. Харин Алтанхуяг шиг амбици битгий хөөгөөрэй, чадалгүй хүмүүсийг битгий ажиллуулаарай, худлаа битгий яриарай, бага тушаалын хүний томилгоонд бүү оролцоорой, мөнгөө гарын салаагаар бүү цацаарай. Улс төр саад болох байх. Ард түмэнтэйгээ байгаарай. Улс төрчид бол нүүдлийн шувууд шүү дээ. ?????
2015-05-22
naran:
Bayar hurgie!Odoo ene UYANGA metiin nohduud buu gai boloosoi bilee!!!
2015-05-22
Dorm:
Texnik editing zsgiin undersell baihgui texproekt baihgui jaj gereesee hiijh be gadniihunii Amara gereehiijee. Huchingui gej Uzne ene Bol mash tom get hereg bolj ee
2015-05-21
ЧОНО УЧИРТАЙ, ЧОНТОЙ НИЙЛСЭН НОХОД УУ:
6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ХОТРУУГАА ДАЙРАХ БОЛСОН ГАЗРЫН МУХАРТ ТАМГАА КАРМААЛЖ ОЧИЖ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ШОРОНД ХИЙХИЙГ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХИЙГ ШОНД ӨЛГӨЖ ГАДААД ДОТООД ХӨРӨНГИЙГ НЬ, ОФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГҮҮДИЙГ НЬ ХУУ ХУРААЖ АРД ТҮМЭНД ТАРААХАД 3-ХАН САЯ МОНГОЛЧУУД БҮГД КАТАР ШИГЭЭ БАЙГ КУВЕЙТ ШИГЭЭ БАЙГ ХАНГАЛУУН АМЬДАРНА. МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ . УС ҮГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙЖ АЛТААР ЯАХ ЮМ БЭЭ, УЛС ҮГҮЙ БОЛ
2015-05-21
Зочин:
Uneheer saihan medee baina。Amjilt husey!
2015-05-21
zochin:
saihan medee bna amjil husie
2015-05-21