Марш тактикийн тэмцээний шилдгүүд тодорлоо
2015-05-22

Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд долоон өдрийн туршид амжилттай явагдлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага албаны бусад хүмүүс оролцлоо.  

 

Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил байнгын бүрэлдэхүүнийн 12, хугацаат цэргийн 6, гэрээт цэргийн 8 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдийн 15 тасаг нийт 26 ангийн 980 гаруй тамирчид оролцсон юм. Эдгээр цэргийн алба хаагчид сар гаруйн өмнөөс эхлэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан бэлтгэл сургуулиалтаа эхэлсэн юм.

 

Жил бүр уламжлал болон явагддаг Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдол, оролцох бүрэлдэхүүний тоо жилээс жилд улам бүр өсч, зохион байгуулалтын хувьд ч илүү боловсронгуй, ил тод, нээлттэй шударга явагдаж байгаа юм.

 

Энэхүү тэмцээн нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи, мэргэжлийн ур чадварт бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг олгож, цэргийн алба хаагчдын эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлын  томоохон сорилт, шалгуур болдог чухал ач холбогдолтой аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нөгөө ерөнхий командлагч нь хаачсан юм бол... дүр эсгэсэн ардчилсан ерөнхийлөгч байна даа
2015-06-05