Алтанбулагийн түймрийг цурманд оруулжээ
2015-05-22

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газат энэ сарын 8-ны өдөр ой, хээрийн түймэр гарсан. Түймрийг энэ сарын 20-ны өдөр цурманд оруулжээ.

 

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн зүүн, зүүн урд талын хэсгийг унтраахаар ажиллаж цурманд оруулсан байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин