Оддын электрон шууданг хакерджээ
2015-05-22

“Сайн үйлс” гэх хакерийн байгууллага холливуудын оддын и-мэйл хаягийг хакердсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Нью Йоркийн цагдаагийн газраас мэдээлснээр хакерууд дуучин Селена Гомез, Кристина Агилера, жүжигчин Жессика Алба болон 10 гаруй эмэгтэй алдартны электрон шууданг хакердаж, хувийн мэдээллийг нь олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

 

Электрон шуудан нь твиттер, фэйбүүк, инстаграм зэргийг бодвол илүү албаных байдаг учир оддын хувийн чанартай мэдээллүүд бага алдагдсан байна. Харин дуучин Кристина Агилерагийн и-мэйлд байсан шинэ хэд хэдэн дууны үг алдагдсан аж. “Хакеруудаас болж шинэ цомгийн ажил долоо хоногт саатсан” хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч Роберт мэдэгджээ.

 

Мөн хакерууд Лэндсей Лоханы твиттерийг хакердаж, жүжигчний өмнөөс жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин