Адрина Лимаг андуурчээ
2015-05-22

Францын Парис хотноо “amfAR Gala” арга хэмжээ зохион байгуулагдаж, одод ДОХ-ын эсрэг нэгдэцгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Улаан хивсний ёслолд сахиусан тэнгэр Адрина Лима болон Оросын супермодель Ирина Шейк нар оролцжээ. Тэд “Оны сайн үйлстэн” шагналыг хамтдаа гардуулсан бөгөөд хөтлөгч санамсаргүй байдлаар Адрина Лимаг, Ирина Шейктэй андуурчээ.

 

Хөтлөгч Адринаг заагаад “Ирина сүүлийн үед чамайг жүжигчин Брэдли Купертэй холбон тайлбарлах боллоо. Та хоёр болзож байгаа гэсэн. Энэ үнэн үү” гэж асуужээ. Түүнийг ийнхүү асуухад танхимд суусан зочид “Хөтлөгчөө наадах чинь Адрина байна. Хажууд байгаа нь Ирина” хэмээн орилолджээ.

 

Алдаа гаргасан хөтлөгч Адринагаас уучлалт гуйж, “Тэд үнэхээр адилхан юм аа” гэсэн байна. Гэхдээ хөтлөгчийн асуусан Брэдли Купертэй холбоотой асуултад Ирина хариулаагүй бөгөөд “Хувийн амьдралынхаа талаар ярихыг хүсэхгүй байна. Энд олон хүн байна шүү дээ” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ном:
Номын сан зарна 95705545 ,Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэлүүд сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүдрсэн номын сан зарна,
2015-05-22