”Эдийн засаг” хөдөлж, популизм хоцров
2015-05-22

Эдийн засаг дахин сэргэх шийдэлд хүрсэн сайн мэдүүллүүд үргэлжилсэн нэгэн долоо хоног үргэлжилж байна. Өнгөрсөн ням гаригт БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж, том төсөл санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АБНЭУ-д хийсэн айлчлалаар “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж, 6 тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ. Мөн айлчлалынхаа хүрээнд Дубай хотноо СIB санхүүгийн групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр шийдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нэгэн долоо хоногийн хугацаанд 10 тэрбум ам.долларын эдийн засагтай манай улсад Ч.Сайханбилэгийн Засгийн газар 8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэж, хоёр жил гаруй хугацаанд саатаад байсан валютын урсгалыг Монгол руу эргүүлж, “нүүр бууруулан” талийж одсон хөрөнгө оруулагчдын итгэлийг ч татлаа.

 

Энэ нь “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зурагдсаны дараагаар Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийнх нь үнэлгээ, бусад банкнуудын бондын хүү Монголд эергээр огцом өссөнөөр батлагдлаа. Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аяны дөрөө мулталж, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дөнгөж хөл тавингуутаа “Бид хүсч байсан үр дүндээ хүрлээ. Одоо “Оюутолгой” хөдөллөө. Далд уурхайг ажиллуулсан бүх ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч байна. Одоо ямар нэг хувь улстөрчдийн оноо цуглуулдаг ажлаа зогсооё. Одоо “Тавантолгой”-н асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 7 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт манайд хэрхэн унацтай туссан бэ?

 

1. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй.  Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлаа ярилцахдаа 2009 оны гэрээг үндэслэж явсан. 2009 оны ТЭЗҮ-гээр 2 тэрбумын хэтрэлтийн асуудал яригддаг. Гэхдээ 1.2 тэрбумын хэтрэлт дээр удирдлагын зардлыг төлбөрийг төлнө. Бусад дээр төлөхгүй гэж тохиролцсон.

 

2. Удирдлагын менежментийн зардлыг 6 хувиар тогтоосон байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд үүнийг 3 хувь болгосон. 

 

3. Бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Хоёр талаас тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад монголын талын хүн ахлаад цаашид Оюутолгой дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар хяналтаа тавих боломжтой болсон. 

 

4. Анх яригдсан Монголын тал 53, Рио тинтой 43 хувийг авна гэх зарчим баримт бичигт тусгагдаагүй байсан. Харин далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байна. Энэ төсөл дээр гадны томоохон зөвлөх компанийг авч ажиллуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Тиймээс томоохон хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч  ажиллуулсан. Үүний үндсэн дээр хоёр талын бүх тоо, тооцоо нэг болсон. Ингэсний дүнд Монголын талын авах байсан 53 хувь 54.9 болж тохиролцоо хийсэн.

 

5. Татварын асуудал маргаан дэгдээсэн байсан. Манай тал 30 сая долларын татвараа аваад, цаашид ямар нэгэн маргаангүй явахаар тохирсон. Гэрээний дагуу, Монгол Улсын хуулиудын хүрээнд нэг мөр асуудлыг шийдсэн. 

 

Ийнхүү “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ажлын төлөвлөгөө өмнө нь эргэлзээ, маргаан дагуулж байсан асуудлыг ч шийдвэрлэж, тохиролцон ойлголцлоо нэгтгэж чаджээ.

 

“Оюутолгой”-н далд уурхай нь тус ордын 80 хувийг эзэлдэг. Тиймээс ч хөрөнгө оруулалт өмнө нь байснаас нэмэгдэж тусгагдсан байна. Явцын дунд ТЭЗҮ-д дахин өөрчлөлт оруулж, тухай бүр нь хяналтаа тавиад явах аж. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр эдийн засаг ч тэр хэрээр хөдөлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжин, унац, хаялга үргэлжилсээр байна. Тиймээс ч 2011 оны эдийн засгийн сэргэлт ирнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолсон юм.

 

Нөгөөтэйгүүр манай эдийн засаг зөвхөн Оюутолгойгоос хамаарахгүй. Ерөнхий сайдад эдийн засгийг үргэлжлүүлэх хөдөлгөх өөр гарц, хувилбар бий. Энэ хөзрөө ч тэрбээр нууцлаагүй, дэлгэсэн. Эдүгээ хувийн хэвшлийнхэнтэй нийлээд шинэ хөрөнгө оруулалт олох дараагийн эрэлдээ гарахаа мэдэгдсэн. Мэдээж үүнтэй зэрэгцээд үзэглэхэд бэлэн болоод байгаа “Тавантолгой”-н төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг парламентаас хүсэх байх.

 

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Тавантолгой”-г хөдөлгөж чадна гэсэн бат итгэлтэй байна лээ. Зам дунд торох популист саадыг үл тоон, шийдэлд хүрэхийн төлөө зүтгэсэн түүний зоригийг олон нийт үнэлж байна лээ. Харин өнөөдөр парламент, тэр дундаа АН-ынхан Ерөнхий сайдыг хэрхэн хүлээж авах бол. Өмнө нь “Тавантолгой”-г үзэглэх гэрээний төсөл бэлэн болсон тухай түүний мэдэгдэлд парламент, тэр дундаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд дөнгө тавьсан.

 

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөг Дубайд гарын үсэг зуран баталгаажуулж, олон улсын хөрөнгийн захад Монголын бонд өсч байхад манай парламентчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал сөхөн "тулга тойрсон" үндсэн аргаа хэрэглэж байсан. Гэхдээ улстөрчдийн Засгийн газрыг унагаах явган ч гэх үү, ялласан гэх үү зуйгуул үг олон нийтийн эгдүүцлийг төрүүлнэ лээ.

 

Хямарсан эдийн засгаа сэргээн ажиллаж байгаа Шийдлийн Засгийн газрын шийдвэрийг парламент дахин дөнгөлвөл олон нийтийн эгдүүцэл эсэргүүцлээр үргэлжлэхийг хашир улстөрчид хэдийнэ тааварласан биз.

 

Нэгэнтээ Ерөнхий сайдын “эдийн засаг” хэмээх галт тэрэг хурдаа аван хөдөлсөн. Энэ галт тэргийг олон толгойтой нэгтэй сүүлтэй парламентын “популист” галт тэрэг гүйцэлгүй хоцорлоо.

Одоо "Тавантолгой"-н гэрээний төслийг хаалгаа хааж байгаад ч хамаагүй хэлэлцэн шийдвэрлээд өгвөл парламент хаврын чуулганы гол асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг. "Тавантолгой"-н гэрээний төслийг зөвхөн Ч.Сайханбилэг, түүний танхим парламентаас хүлээгээд,  нэхээд байгаа юм бус, олон нийт ч чих тавин харж байна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хэ хэ. даяар олон мал мандтугай.
2015-05-23
Зочин:
Doorh setgegdluud daraagiin eeljee huleej bui TT geree bv.
2015-05-23
Зочин:
Populist ch geh shig bugdiig 1 turluur havtgairuulj bolohgui bh shuu. Zuvhun zoosnii nuheer haraad horvoog bagtaachdag yum bish shuu. Uursduu siimhii ashiglaj zavharsan turiin tsoorhoigoor uls ornii bodlogo hulgai hiichiheed. Hulgaich uuruu hulgaichiig bariarai gej hamgiin ih hashgirdgiin ulger bolood bna shuu. Heseg nohod oo
2015-05-23
Зочин:
gereenii nuhtsluu saijruulchih tegvel bolno shde. Odoogiin nuhtsul, heregjih bodlogo ni mash buruu. Uuniigee l bidnii, uls ornii erh ashigt niitsuulchih
2015-05-23
Зочин:
setguulch ih zub bichijee ajil hiih heregtei. Muu hoglon suitgegch nar hutsaad l suuj baig.Ene horlogch nariig daraa dahin songohgui baihiig urialj bna.Jenko,Gahbaatar n bnartsaUynga,Dabaatseren,Bolorchuluun,Beltgeg,Batzandan geh met durakuud bidnii saihan amidarald unen gai bolj bna uu martsan bna Erdenechime g Burmaa geh met
2015-05-23
Зочин:
ekh oronchid gesen baakhan populistuud 60-70 jil amidraad ukhees khoish yu bolokh ni tedend yamar khamaa bainaa. ed nartai ed narguy mongol uls orshin togtnood irsen ,orshin togtnokh chi bolno.ulsaa khudaldlaa geed l khutsna .
2015-05-23
Зочин:
Bayrtsogt bas ene tenegtei adilgan Shou hj bsan biz dee odoo har ard bayjsan ni haana bna tsuujun heddn alban tushaaltan l huljuu biz dee.asuultabd onovchtoi hariult ch helj chadahgui bsan.
2015-05-23
Dodd:
Hamgiin zub shuu
2015-05-23
зочин:
сайхан мэдээ байна, ерөнхий сайддаа баяр хүргэж амжилт хүсье, ингэж хөдөлгөхөөс өөр аргагүй шүү дээ.
2015-05-23
Eh nutga:
Eh ornoo hudaldaad iimhen mungu bosgoh gej chaavaas. Eh oron shuuh tsagi Irne...!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-05-23
ЧОНО УЧИРТАЙ, ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОД УУ:
6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ АЛБААР ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ТӨРСӨН ХОТРУУГАА ДАЙРАХ БОЛСОН ГАЗРЫН МУХАРТ ТАМГАА КАРМААЛЖ ОЧИЖ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ШОРОНД ХИЙХИЙГ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХИЙГ ШОНД ӨЛГӨЖ ОЙМСЫГ НЬ ГОЗОЙЛГОЖ БАНДАГЫГ НЬ ШУВТАЛЖ ГАДААД ДОТООД ХӨРӨНГИЙГ НЬ, ОФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГҮҮДИЙГ НЬ ХУУ ХУРААЖ АРД ТҮМЭНД ТАРААХАД 3-ХАН САЯ МОНГОЛЧУУД БҮГД КАТАР ШИГЭЭ БАЙГ КУВЕЙТ ШИГЭЭ БАЙГ ХАНГАЛУУН АМЬДАРНА. МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ .
2015-05-23
rockguy:
saihan medee l bna bid nar hun amidrah erhtei biz dee mongoliin bayalagaar delhii dutahgui shuu dee
2015-05-22
Дөлгөөн:
Хм нээх их сайхан зүйл хийсэн сайхан болголоо гээд байсан ийм зүйл хийх гэж байсан юм уу. Ярьж байгаа зүйлс нь ямарч нотолгоогүй нотлох баримттай зүйл ярихгүй дандаа хий хоосон зүйлс ярьна. Төлөвлөгөө гэдэг зүйл хэзээ гэрээ шиг хүчин чадалтай болчихов тэнэг хүн хуурч байгаа бишдээ ямар. Тэгээд долларын ханш 1420 боллоо ч гэх шиг ингэж худал ярьдагаа больж үз сайдгуай. Тайлбар нь юу гэнэ үү хэл хальтарчихлаа ч гэх шиг. Хэл нь хальтарч явсаар байгаад ийм дээр нь хүргэсэн юм байнал даа.
2015-05-22
Зочин:
Энэ АРДЧИЛСАН НАМЫН НОВШНУУД ӨНӨӨ МАРГААШАА БОДОЖ ЭХ ОРНЫГ МИНЬ ХУДАЛДАЖ Байна
2015-05-22
zo:
популистууд ч бас хэрэгтэй 30 саяын татварын өрөө авахаар болж энэ гэрээгээр од оо харин энэ гэрээнд саад болохгүй хурдан хөдөлгөх чухал
2015-05-22
Зочин:
З. Энхболд буурь зааж жаахан харзнаж судалсан байх л даа. За нөгөө хэдтэй нь бол юу ярихав дээ. Ёстой далчиганасан хогнууд. ЕС дөө бол харин ч маш том LIKE дарчий
2015-05-22
Зочин:
Sain bna eronhii saidaa
2015-05-22
Зочин:
za ashtai u daa, iim l baikh heregtei
2015-05-22
Зочин:
Популист Ганбаа,Уянга нар дээр дөнгө Женко Энхболдтонгуудыг хамтад нь улс орны хөгжлийн тухай асуудлаас өнөд хол хөндий байлгахыг 2016 оны сонгуулиар шийдэхийг өргөн олонд зарлан мэдэгдсүгэй
2015-05-22
Зочин:
дэмжиж байна аа.
2015-05-22
батдорж:
Сайханбилэгт харин нэг like дарчий
2015-05-22
батдорж:
Ганбаатар, Уянга мэтийн малнуудыг 2016 онд сонгохгүй байцгаая тэхүү нөхдөө
2015-05-22
Зочин:
дэмжиж байна аа.
Зочин:
Ингэж зовж байхаар өөр юм бодооч
2015-05-22
Зочин:
Одоо л ёстой сувгаа битгий солиороодой. Наад олон нийтэч үзэлтэнгүүд чинь саад болох л байх шүү. Тэгвэл харин сувгаа өргөтгөнө шүү дээ. Толгойд нь улс орон биш, дараагийн сонгууль бодогдсон нөхдийг болдогсон бол зайлуулмаар л байна даа. Даанч амьдралд хэрэггүй, ажилд нэмэргүй хууль гэж нэг өдөр хоног аргацаасан, өөрсдөө чөдөрлөгдсөн, өрөөлд саад болсон новшийн цааснууд л байна даа.
2015-05-22
irgen:
saihan medee baina,dollar 1300 bolvol bur sain baina.2011 ond
2015-05-22
Зочин:
Chi ch gal togoondoo 21000 iig chin ogoogui geed targan guzeegee daahgui booj uhehjisen bhdaa, garj ajil hiigeech lalaraa
2015-05-22
Зочин:
OYUTOLGOID ODOO L HYNALT TAVIH BOLJ BGAA YUMUU. BAYARTSOGT TEGVEL ZUGEER L OGOH GEJ BSAN YUM BN
2015-05-22
zochin:
Odoo ulstorjihoo bolij uls ornoo hogjuulj ard tumnee bodoyo Zorigtoi alham hiilee Bayar hurgeye
2015-05-22
Зочин:
Gambaatar gal togoondoo booj uher.muusain popolistuud
2015-05-22
Зочин:
Chi ch gal togoondoo 21000 iig chin ogoogui geed targan guzeegee daahgui booj uhehjisen bhdaa, garj ajil hiigeech lalaraa
zochin:
Ajiltai bollòo bayar xurgeye
2015-05-22
zochin:
Ajiltai bollòo bayar xurgeye
2015-05-22
Ч.САЙХАНБИЛЭГТ ХЭЛЭХ ҮГ:
ЧАМАЙГ СУВАГАА БҮҮ СОЛИОРОЙ ГЭХЭД ЧИНЬ БИД СУВАГАА СОЛИОГҮЙ ГЭТЭЛ ХАМГИЙН ОЛОН ХҮН ТАРХИНЫ ТУРААЛД ОРСОН. ЧАМАЙГ ШИЛЭН КАБЕЛНААС ТАЛХ БОСГОНО НАЙМАГ СОНГООЧ ГЭЭД ГҮЙЖ БАЙХАД ЧИНЬ СОНГОСОН ГЭТЭЛ ХАМГИЙН ОЛОН ХҮН ӨЛСӨЖ БАЙНА. ЧИМЭДМИЙН САЙХАНБИЛЭГЭЭ ЧАМД ХЭЛЭХ ҮГ БАЙНА ЧИ БИТГИЙ ХУЦААД БАЙ.
2015-05-22
Зочин:
Ингэж зовж байхаар өөр юм бодооч