“Korean Air”-ийн захирал суллагджээ
2015-05-22

Өмнөд Солонгосын Сөүл хотын дээд шүүх өнөөдөр “Korean Air” компанийн дэд захирал “Ханжин” группийн эзний охин Хитер Чог суллаж, хоёр жилийн тэнэсэн харгалзах ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүх Хитер Чог буруутгасан онгоцны нислэгийг өөрчилж, онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэргийг хэрэгсэхгүй болгож буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

 

Хитер Чо нь өнгөрсөн хоёрдугаар сард шүүхээс нэг жил шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн бөгөөд ийнхүү 115 хоногийн дараа суллагдав.

 

Тэрбээр “Korean Air” компанийн дэд захирлаар ажиллаж байх хугацаандаа Нью Йоркоос Сөүл хүрэх нислэгийг 10 минут саатуулсан билээ. Нислэг саатах болсон шалтгаан нь онгоцны үйлчлэгч самарыг тавган дээр бус лаазтай нь авчирснаас болсон юм. Дэд захирал самарны дуулианаас болж, албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин