Дэлхийн шилдэг жүдочдын тэмцээн маргааш эхэлнэ
2015-05-22

Жүдогийн жин, жингийн шилдэг 16 тамирчны “World masters” тэмцээн Морокко улсын Рабат хотноо маргааш эхэлнэ. Дэлхийн чансаанд жингийнхээ эхний 16-д эрэмбэлэгдэж байгаа манай 14 шилдэг жүдоч тэмцээнийг зорьсон билээ.

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, +100 кг-д Д.Өлзийбаяр нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-ын жинд А.Цолмон, 57 кг-д А.Сумъяа, 70 кг-д 2015 оны Ази тивийн аварга Ц.Наранжаргал нар барилдах юм.

 

Монголын Улсын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах,  дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байна.

Дэлхийн шилдгүүдийн энэхүү тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглох юм.

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
monh:
saihan medee sonsohiig huleej baina. Tamirchiddaa ondroos ondor amjil husye. Monhzayaa berteegui baisan bol barildah baisan baih daa. Sain boh shuu.
2015-05-22
зочин:
Амжилт аваргуудаа
2015-05-22
zochon:
Manaihan dor hyaj 3 n alt bna mundaguu
2015-05-22