Тавантолгойн ажлын хэсэг сайд нарт хүсэлт илгээжээ
2015-05-22

Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсэг Засгийн газрын гишүүдэд хүсэлт хүргүүлжээ. Тэд Балгасны улаан нуурын усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нараас хүссэн байна.

 

Мөн Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн талаарх Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой асуудлаар яамдаас өгсөн санал зэрэг материал, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С. Баярцогтод хүргүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин