11 настай хүү коллеж төгсчээ
2015-05-22

АНУ-ын Калифорни мужийн “American River” коллежийг 11 настай Танишиг Абрахам төгсч, тус коллежийн хамгийн залуу төгсөгч болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр коллежээ +100 үнэлгээтэй төгссөн байна. Абрахам Харвардын их сургуульд элсч, нүдний мэс засалч болохыг мөрөөддөг гэнэ.

 

Хүүгийн гэр бүл 2005 оны есдүгээр сард Энэтхэгээс цагаачилж АНУ-д ирсэн бөгөөд аав нь тооны багш мэргэжилтэй юм. Тэрбээр сургуулиа төгсснийхөө дараа твиттертээ “Намайг дэмждэг гэр бүлдээ баярлалаа. Аав, ээждээ хайртай шүү” гэж жиргэжээ.

 

Абрахам 10 настайдаа ахлах сургуулиа төгссөн аж. Тэрбээр долоо наснаасаа хойш математик, “IQ”-ийн улсын аваргаар тодорч байжээ. Мөн 2010 онд Калифорни мужийн хамгийн их ном уншсан сурагчаар тодорсон билээ. Тэрбээр жилд 458 ном уншиж, тэмдэглэл хөтлөсөн байна. Өнгөрсөн жил “American River”-ийн удирдлагууд Абрахамыг 100 хувийн тэтгэлгээр коллеждээ суралцахыг урьж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин