Түр зөвшөөрлийг даваа гаригаас олгож эхэлнэ
2015-05-23

Шинэ жолооны үнэмлэх хэвлэгдэх хүртэл жолоочийн түр зөвшөөрөл олгохоор болсон. Тэгвэл түр зөвшөөрлийг ирэх долоо хоногоос өгч эхэлнэ.

 

Даваа гаригаас жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нарт жолоочийн түр зөвшөөрлийг олгохоор болжээ.

 

Жолоочийн түр зөвшөөрлийг жолооч нарт үнэ төлбөргүй өгөх бөгөөд жолооч хүсэлтээ илэрхийлж, ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очих ёстой юм байна.

Жооочийн түр зөвшөөрлийг жолоочийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан зэрэг 6-7 мянган хүнд олгоно гэж ЦЕГ-ын Лицензийн төвөөс мэдээлсэн.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин