”ICT EXPO 2015” технологийн хөгжлийг сонирхуулж байна
2015-05-23

Харилцаа холбоо, технологийн салбарын шинэлэг бүхнийг нээн харуулж, хөгжлийг илтгэх "ICT EXPO 2015" үзэсгэлэн Мишээл Экспо-д “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриан дор зохиогдож байна.   

 

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци ажиллаж байгаа ба дэлхийд 22-хон байгаа мазаалайг хамгаалахад мэдээллийн технологи чухал ач холбогдолтой хэмээн тэд үзэж байна. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгийн бэлгэдэл нь “Мазаалай” баавгай ажээ.

 

Энэ жилийн үзэсгэлэнд нийт 41 компани оролцож байгаа ба тэд тусгайлан зассан тайзан дээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг хийж байна. Таван өдрийн турш  мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтаас танилцуулж буй уг үзэсгэлэн энэ сарын 21-нээс 25 ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохиогдох юм.

 

 

Тус экспог үзэх иргэдэд зориулан тогтмол цагт, өндөр хурдны Wi-Fi бүхий автобусаар үнэ төлбөргүй үйлчилж байна. Автобус 30 минут тутамд хөдлөх бөгөөд МУБИС-аас Мишээл Экспо, Мишээл Экспогоос МУБИС чиглэлд хоёр автобус ээлжлэн явах аж. Та бүхэн доорх хүснэгтээс хэд хэдэн цагт автобус хөдлөхийг харж болно.

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин