Адрина Лимаг сүрдүүлэв
2015-05-24

Сахиусан тэнгэр Адрина Лима амь насанд нь халдахаар сүрдүүлсэн захиа хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Франц улсад зохион байгуулагдсан Каннын наадамд оролцоод өчигдөр Нью Йорк руу буцах үед түүний и-мэйл хаяг руу “Чиний амь нас миний гарт бий. Тун удахгүй суух гэж буй онгоцонд тэсрэх бодис суурилуулсан. Онгоц агаарт хөөрсний дараа дэлбэрэх болно. Баяртай Адрина” гэж бичсэн захиа иржээ.

 

Адрина энэхүү и-мэйлийг хүлээн авсны дараа аюулгүй байдлын үүднээс “USA  airlines” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, захиаг үзүүлсэн байна. Тус компани онгоц хөөрөхөөс 30 минутын өмнө тэсрэх бөмбөг хайх төхөөрөмжөөр нэгжлэг хийгээд “Бүх зүйл хяналтад байгаа” хэмээн Адрина мэдэгдсэн аж. Улмаар онгоц хуваарийн дагуу хөөрчээ.  

 

Цагдаа нар Адрина руу сүрдүүлгийн захиа явуулсан этгээдийг хайж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар захиа явуулсан этгээдийг сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин