Нийтийн тээврийнхэн үйлчилгээнд гараагүй байна
2015-05-25

Зорчигч тээврийн нэгтгэл буюу хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын ажилчид, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Дорнын саруул зам хоршооны ҮЭ-ийн хороонууд нэгдэн өнөөдөр  06.00 цагаас эхлэн ажил хаялаа.

 

Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

 

Ажил хаях болсон шалтгаан нь авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг тэд өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж. 

 

Яг одоогийн байдлаар төрийн өмчит нийтийн тээврийн компанийнхан үйлчилгээнд гараагүй хэвээр байна. 

 

Иймд тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүсч байна.

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
darga nar n terbumaar ingej idej boldoggiig ulgerleed baihaar chin arga baij shuu dee
2015-05-25
Зочин:
Ta nar chini odoo medeellee batatgaj bj hutsaachee neeh ih hunii hudulmur shulsan ulsuud
2015-05-25
Зочин:
даварчихсан гаруудтай хэлэлцээд байх юу байгаан ? мөнгөний сургаар хамар нь сарталзсан новшнууд ядаж ажлаа хийсэн шиг хийж сурчихаад дараа нь мөнгө ярь !
2015-05-25
DAWARJAAGAASHU!:
DURAARAA YMAAA tgd ODOO hedeer ywah gd bgan sayhan l boon ym bolj2 shuud 500 boloozdee odoo ichku 1000 bolhiim bnldaa oorsdoo dotood asuudlaa aytaihan shiideh heregtei shd ym l bolwol unee nemdeg ene asuudlaa boliwol taarna!
2015-05-25