Улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ
2015-05-25

Аварга цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд  өнгөрсөн амралтын өдөр боллоо. Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ.

 

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, улсын заан Б.Соронзонболд нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Ц.Лхагвасүрэн, улсын начин Р.Пүрэвдагва нар үлдлээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин