“Үүлэн хээтэй орчлон” уншигчдын хүртээл боллоо
2015-05-25

"...Тэгж явахдаа эмгэн цасанд хучигдсан уул, толгодыг ажиглан шүүрс алдаж “Охин минь, хүмүүний амьдрал гэж дэндүү ахархан байдаг юм шүү. Алт мөнгөтэй хүн жаргадаггүй. Амар тайван амьдарна гэдэг тэр л аз жаргал. Зовлонгийнхоо шалтгааныг хүн өөрийн гараараа л тарьдаг юм байна. Жаргалын үрээ л тарьж яваарай” хэмээн захив...

 

...Үр соёолох нь бүү хэл ус тогтдоггүй халцгай хадны завсраар ч ургачихдаг цэцэгс байдаг. Эмзэг булбарай тэр цэцгийг хэзээ ч эхийн алга шиг зөөлөн хөрсөнд аваачин тарьж болдоггүй шүү дээ. Бид тийм л тавилантай дууч эмс. Гэрэлтэй өдрөөр хорвоо биднийг зүхдэг атлаа харанхуй нөмрөх нүгэлт шөнөөр харчууд баланд шунах эрвээхэй шиг хуйлардаг...


...“Энэ үүлс элч зардас болон хувирчихаасай гэж бодсон шүү. Та хараач, энэ орчлонг хөвөн цагаан үүл хээ угалз шиг чимдэг юм биш үү?” гэлээ. Тэнгэрт хөвөх хурган цагаан үүлс үнэхээр хөх огторгуйн хээ шиг үзэсгэлэнтэй аж...


Бадрах тэнгэр рүү нэг, бүсгүйн нүд рүү нэг ширтсэнээ:
-Энэ л үүлэн хээтэй орчлонд чамтай учирдаг нь хичнээн сайхан юм бэ? хэмээн намуухан хэлэв..."

“ҮҮЛЭН ХЭЭТЭЙ ОРЧЛОН” романаас

 

Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман энэ сарын 23-нд нээлтээ хийлээ.  Номын нээлтийн үеэр "Интерном" дэлгүүр  үүднээс эхлээд хоёрдугаар давхрыг хүртэл шинэ номын зурагт хуудсаар битүү чимж, олны танил хүмүүс, сэхээтнүүд, уншигчид нь багтаж ядсан байсан аж.

 

 

Нээлтэд анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, АУЗ, Төрийн шагналт П.Бадарч, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, СГЗ С.Оюун, МУГЖ Г.Эрдэнэбат, Пэрэнлэйлан хийдийн тэргүүн Д.Тайвансайхан, АЖ8 УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн, МУГЖ Г.Равдан, МУСТА жүжигчин А.Цэгмид, Ану хатанд тоглосон МУСТА Д.Отгонжаргал, зохиолч Б.Пүрэвдорж, Dior хатагтай Т.Батчулуун нарын зочид хүрэлцэн ирж зохиолч Б.Шүүдэрцэцэгийн баярыг хувцаалцжээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-25
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-25