Хэт даврагчид 150 хүнийг цаазалжээ
2015-05-25

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Багдад хотоос 112 км-ийн цаана байрлах Рамади хотыг эзэлж, эрхээ тогтоосон билээ. Тус бүлэглэлийн дайчид барьцаанд байгаа 150 хүнийг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Барьцааны иргэдийн ихэнх нь цагдаа болон армийн дайчид бөгөөд тэд хот эзлэгдсэний дараа барьцаалагджээ.

 

Цаазын ял гүйцэтгэсэн Жихади Хамир гэгч “Бидний эсрэг нэгдсэн бүхэн харамсалтайгаар амиа алдах болно. Бид бол ариун исламын шашинтнууд. “Халифын вант улс” Ойрхи Дорнодын дамнасан хүчирхэг гүрэн болох болно” гэж хэлжээ. Хэт даврагчид мөн 10-17 насны 250 охин, 19-25 насны 150 эмэгтэйг хулгайлж, хил дамнуулан зарахаас гадна дайчидтайгаа хүчээр гэрлүүлсэн тухай Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Рамади хот эзлэгдсэний дараа хэт даврагчид 400 хүнийг цаазалсан тухай “НАТО”-аас мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин