Оклахома, Техаст үер буув
2015-05-25

АНУ-ын Оклахома, Техас мужид олон хоногийн турш аадар бороо орсны улмаас үер буусан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үерийн улмаас нэг хүн амиа алдаж, 25 байшин нурсан байна. Тус мужийн голууд үерлэж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Техасын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

 

Оклахома, Техасын гудамж, талбай бүхэлдээ усанд автаж, зарим газраар завиар явах боломжтой болсон хэмээн “NBS” телевиз мэдээлэв. Аадар борооны улмаас замын хөдөлгөөн зогсч, өчигдрөөс эхэлж цахилгаан, халуун ус тасарсан хэмээн Оклахома мужийн Засаг дарга Женнифер Белла мэдэгджээ.

 

АНУ даяар тус мужуудад туслах аян үргэлжилж байна. Нью Йорк, Нью Жерсигийн иргэдийн холбооноос өчигдөр гамшиг тохиолдсон мужийн иргэдэд дулаан хувцас болон майхан илгээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин