Замын-Үүдэд газар эзэмшүүлэх ажил эхэллээ
2015-05-25

Аж  Үйлдвэрийн сайдын 101 тоот тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журам батлагдав. Журмын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг энэ сарын 22-нллс эхэлжээ. Чөлөөт бүсийн III, IV  хэсэгт  газар эзэмшүүлж, ашиглах аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 14 хоногийн хугацаанд авах аж.

 

Чөлөөт бүсэд газар эзэмшүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, “Замын-Үүд”-ийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд том түлхэц болох юм.

Shuud.mn
Сонин хачин