ИЗНН бүл нэмэв
2015-05-25

Залуучуудын нэгдсэн нам байгуулахаар өнгөрсөн жилээс зохион байгуулалтад орсон хэсэг залуус хуралдан шинэ нам байгуулах бус өөр намыг дэмжин ажиллах шийдвэрийг гаргасан аж. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт тэдгээр залуус ИЗНН-д элсэн гишүүний батлахаа гардан авчээ. Тэд тус намыг дэмжихийн зэрэгцээ бодлого зохион байгуулалтад нь үндэслэн улсаа хөгжүүлэх зорилгын дор уг шийдвэрээ гаргасан гэнэ.

 

Шинэ гишүүн элсүүлэх үеэр 900 гаруй залуусийг төлөөлж 350 залуу намын батлахаа гардан авчээ. Энэ үеэр Иргэний Зориг ногоон намын дарга С.Оюун “Манай залуус ардчиллыг боломж гэж харж байна гэдгээ хэллээ. Миний хувьд ардчиллыг оролцоо гэж хардаг. Боломж оролцоо хоёр бүрдэж чадвал бүх зүйл урагшаа тэмүүлэх боломжтой болох юм. Өөрсдийн үзэл бодлоор ИЗНН-ыг сонгосон залуустаа баяр хүргэе. Манай нам залуучуудаар эгнээгээ тэлж байгаа нь шинэ эрч хүчээр дүүрэн болж байгаа гэсэн үг. Бүгдээрээ гар нийлэн хамтарч ажиллая” гэжээ.

 

Харин УИХ-ын гишүүн тус намын дарга С.Дэмбэрэл залуучуудад хандан лебирал үзлийн талаар болон өнөөгийн бизнес, эдийн талаар мэдээлэл өгчээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин