Японд газар хөдлөв
2015-05-25

Токиогийн цагаар өнөөдөр 14.00 цагт Канто бүс нутагт 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлтийн төв хойд Сайтама мужийн орчимд байсан ба Ибараки, Точиги, Гунма Чиба, Канагава, Токио хотноо мэдрэгдсэн хэмээн “NHK” агентлаг мэдээлсэн байна. Газар хөдлөлтөөс болж Токио хотын интернэт 10 минут орчим саатахад хүрчээ.

 

Газар хөдлөлтийн улмаас нэг байшин нурч, хоёр хүн гэмтсэн хэмээн албаныхан мэдээлэв. Тус улсын Газар хөдлөлтөөс урдчилсан сэргийлэх байгууллагаас “Өнөөдөр болсон газар хөдлөлт цунамигийн аюул үүсгээгүй” гэж мэдээлжээ.

 

АНУ-ын Геологи судлалын хүрээлэнгээс энэ сарын сүүлээр Сайтама мужид дахин газар хөдлөх эрсдэлтэй байна гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин