Хэт халуун 500 хүний аминд хүрчээ
2015-05-25

Энэтхэгийн Андрха Прадеш мужид хэт их халсны улмаас тавхан хоногийн дотор 502 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мужийн захиргаа иргэдээ хэт халуунаас хамгаалах зорилгоор төвийн хэсгүүдэд усан сан болон сүүдрэвч байршуулж, мөн бага насны хүүхэд, өндөр настнуудыг гэрээсээ гарахыг хатуу хориглосон тухай “India post” сонин мэдээлсэн байна.

 

Сүүлийн хэд хоног +42 дээш хэмийн халуун байгаа юм. Олон хүн наранд цохиулж, 1500 орчим хүн нарны туяанд идэвхиждэг халдварт өвчнөөр өвчилж эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин