Наоми Кэмпбелл 45 нас хүрлээ
2015-05-25

Супермодель Наоми Кэмпбелл өнөөдөр 45 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөө тэмдэглэхийн тулд 15 өрөөтэй тансаг харшийг бүтэн өдрийг турш түрээсэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Наомид баяр хүргэхээр холливуудын нэрт жүжигчин Леонардо де Каприо, Брэдли Купер дуучин Марри Ж.Бледи нар хүрэлцэн иржээ.

 

Каприо түүнд “Chanel” брэндийн гар цүнх бэлэглэсэн хэмээн гэрчүүд мэдээлсэн ч одоогоор цүнхний зураг ил болоогүй байна. Төрсөн өдөр болсон байшингийн бүх ханыг Наомигийн зураг гарсан сэтгүүл, сонингоор чимсэн байж. Мөн Наомигийн оролцсон загварын болон телевизийн шоуг зочдод үзүүлсэн байна. Тэрбээр 1994 оноос загварын ертөнцөд хөл тавьсан юм. “Хар” ирвэс хэмээх Наоми загварын ертөнц дэх 20 гаруй жилийн хугацаанд 650 сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.

 

Өнгөрсөн зул сарын баяраар Наоми 50 насандаа загварын тайзаа орхиж, карьертэй цэг тавихаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрбээр Нью Йоркт төвтэй “Хар ирвэс” хэмээх загварын агентлагтай болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин