Сайханд гарсан хүн амины хэрэгт 2 сэжигтнийг саатуулжээ
2015-05-26

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүний амь нас хохироосон ноцтой хэрэг гарчээ. Хохирогчийн цогцос энэ сарын 22-23-нд шилжих шөнө олдсон байна.

 

Энэ тухай Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаяртай холбогдож тодруулахад "Манайд ийм хэрэг бүртгэгдсэн. Шуурхай ажлын хэсэг байгуулан хэрэгтнийг илрүүлэхээр ажиллаж байна. Хоёр сэжигтнийг саатуулсан байгаа" гэж мэдээлсэн.

 

Хохирогч нь малчин байсан бөгөөд гэмт этгээдүүд түүний хоолойг хэрчиж амь насыг нь хохироосон байжээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин