Цогц үйлчилгээ үзүүлэгч ЮНИТЕЛ групп
2015-05-26

Мэдээлэл харилцаа холбооны ICT EXPO 2015 үзэсгэлэн 5-р сарын 21-ээс 25-ны хооронд Мишээл Экспод зохион байгуулагдаж үүрэн холбооны Юнител групп 9 дэх жилдээ "НОГООН ГАРАГ" шидэт хайрцагтайгаа үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Харилцаа холбооны үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй залуусдаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох 360 градусын харах өнцөг бүхий VR (virtual reality)-аар Юнител группын 9 жилийн бүтээн байгуулалтыг 5 минутанд багтаан үзүүлж гайхшруулсан нь энэ жилийн хамгийн өвөрмөц шийдэл болж чадлаа.

 

 

 

Дэлхийн хөгжлийг Монголдоо түүчээлэн хүргэж байгаа Юнител групп энэ жил мэдээлэл харилцаа холбооны салбарын оролцогч, сонирхогчдыг хөгжлийн дараагийн түвшинтэй танилцуулсан юм. Хуучны уламжлал хэлбэр болох нүсэр байшин дотор барилга барьж үзэсгэлэнд оролцдог үндсэн хэв маягийг өөрчилсөн өвөрмөц бодлого, шинэ шийдэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан нь “Энгийн байх тусмаа агуу” гэдгийг мэдрүүлэх шиг боллоо.

Мөн “Эх дэлхийдээ ээлтэй технологийг түрүүлж хүргэе” хэмээн ногоон дэлхийгээ хайрлаж, зохистойгоор цахим хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалж хүрэлцэн ирсэн зочдод ямар нэгэн цаасан хэвлэмэл тараах материал өгөлгүй цахим танилцуулгыг түрүүлж хүргэсэн байна.

 

 

 

 

 

Зам дагаж хөгжил ирдэг хэдий ч харилцаа холбоог дагаж түүнээс ч илүү боломжууд нэмэгдсээр Монголын мэдээлэл харилцаа холбооны үр шимийг таригч ICT-ийн мод цэцэглэн дэлгэрч байна. Харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч ICT №1 Юнител группын салбартаа үргэлж тэргүүлэгч байсаар хэрэглэгч танд дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэсээр байх болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
neg utas n saljee
2015-05-26