Орланда Блум танхайрав
2015-05-26

Жүжигчин Орланда Блум зургийг нь авах гэсэн гэрэл зурагчинг хэл амаар доромжилж, танхайрсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр шинээр худалдан авсан “BMW” брэндийн мотоциклээ фэнүүддээ танилцуулах үеэр зургийг авах гэсэн “TMZ” сайтын зурагчинг “Өөдгүй амьтан минь зургийг минь аваад үзээрэй. Ардаас чинь дагаж яваад гэмтээх болно шүү. Намайг ганц өдөр ч гэсэн тайван орхиод өг. Гэр бүлтэйгээ уулзсан ч зураг авна. Найз нөхөд, фэн, хамтрагчидтайгаа уулзсан ч дагаж мөрдөх юм. Надад хэцүү байна. Би мотоциклтэйгээ хотоор салхи татуулан зугаалмаар байна. Тэр үед бас зургийг минь авах уу” гэж хэлжээ.

 

Жүжигчин эр мөн зурагчин руу хараалын үг хэлсэн хэмээн фэнүүд нь мэдэгдэж “Орланда бидний урмыг хугалсан. Тэр өнөөдөр алдартай болоогүй шүү дээ. Зургийг нь авдгийг мэдсээр байж, заавал фэнүүдийнхээ дэргэд хэрүүл хийж, хараал хэлэх шаардлага байсан юм уу. Эсвэл олны анхаарлыг татахыг оролдсон юм уу” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин