Б.Болдбаатар ажлаа өгчээ
2015-05-26

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн аж.

 

Б.Болдбаатарыг хууль бусаар Төрийн нарийн бичгийн даргаар томилсон хэмээн багагүй асуудал үүссэн. Яамдын Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох хуультай байдаг аж. Харин Б.Болдбаатарыг ямар ч шалгаруулалтгүйгээр томилсон хэмээн тус яамныхан болон Төрийн албан зөвлөл мэдэгдээд байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huiten tsaraiatai baagii ve.
2015-05-26
Зочин:
hovch har
2015-05-26
БХЯ-ны төрийн нарийн Болдбаатар:
БХЯ-ны төрийн нарийн бичиг Болдбаатарын сольмоор байна ш дээ одоо нэг л баавгай шиг нөхөр
2015-05-26